Цахим дизайн ХХК нь нийтийн тээврийн төлбөр тооцооны цахим систем хөгжүүлэгч "Улаанбаатар смарт карт ХХК"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Ингэснээр манай байгууллагаар Ажлын үнэмлэх, хөнгөлөлтийн карт, гишүүнчлэлийн карт хийлгэсэн аж ахуй нэгж байгууллагууд ажлын үнэмлэхээрээ автобусанд зорчих боломжтой болж байна.
Тухайн ажлын үнэмлэхээр автобусанд зорчихоос гадна Байгууллага доторх ухаалаг хаалгуудад уншуулж нэвтрэх
Гэрээт байгууллагуудад хөнгөлөлт эдлэх бонус оноо цуглуулах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.
Мөн бид хамтран ажиллагч байгууллагууддаа ажлын үнэмлэх хялбар захиалах системийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг санал болгож байна.
Одоогийн байдлаар бид томоохон аж ахуйн нэгж байгууллагууд болох Говь ХК, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Төрийн банк, Улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Бид танд хэвлэлийн өндөр нягтралтай хэт ягаан туяаны принтерээр зориулалтын IC/RFID чиптэй ухаалаг карт дээр ажлын үнэмлэхээ чанартай хийлгэх боломжийг санал болгож байна. 7777-2200
www.e-Design.mn